2010-07-11
... "Тамд хүрэх тасалбар-1" ...
       Өвдөж байна. Хаа сайгүй. Толгой, бөөр, зүрх...Эрүүл эрхтэн байна уу надад ер нь гэж Жигүүр өвчиндөө шаналан дэмий л ханийн цаг руу хялам хийнэ. Учир нь сувилагч орж ирж өвчин намдаах тариа хийх цаг дөхөж байгаа болохоор тэр...Хэдийнээ 3 цаг болоод 10-аад минут өнгөрчихөж...Дэмий л сувилагчыг мэдэх муу үгээрээ хараан хэвтэж байв...Гэтэл ч хөлийн чимээ гарч хаалга нээгдлээ.
- Ашгүй аварлын од минь хүрээд ирлээ хэмээн Жигүүр дуу алдан хаалга руу эргэтэл...Ээ бүү үзэгд, энэ чинь хэн билээ? Хэн гэхээсээ илүүтэй ямар хачин амьтан бэ гэмээр зэвхий даасан царайтай жижигхэн биетэй, таяг тулсан өвгөн зогсож байлаа. Бас энэ аймшгийн гаж царай нь багадсан юм шиг өрөөсөн гаргүй юм...

Жигүүр харсан зүйлдээ цочирдоод үг ч дуугарч амжаагүй байтал өнөөх өвгөн цорын ганц гар болох зүүн гараараа энгэрийн халаасаа тэмтчин байж жижигхэн хар дугтуй гаргаж ирээд:
- За залууг Жигүүр гэдэг байх аа. Энэ чамд тамын хаанаас явуулсан захиа, галт тэрэгний тасалбарын хамт байгаа гээд Жигүүр лүү өнөөх хар дугтуйгаа сарвайв. Айж гайхах зэрэгцсэн Жигүүр дугтуйг авч нээвэл дотроос нь үзвэрийн билетний  хэмжээтэй тас хар гялалзсан хатуу цаас мөн дээрээ галын дүрс бүхий өөр нэг нугалсан цаас гарч ирэв. Хатуу цаас нь бодвол тамын өвгөний хэлснээр галт тэрэгний тасалбар бололтой. Харин өнөөх нугалсан цаасыг дэлгэн уншвал:
- Залуу минь чиний ертөнцийг орхиж тамд ирэх хугацаа болжээ. Захидлыг аваад хурдан ир. Энд чиний хийх ажил чамайг хүлээж байна...Чамд наад Эрлэгийн элч өвгөн чинь газарчилах болно.ТАМЫН ХААН...гэсэн товч зурвас байв. Жигүүр яах ч учираа олохгүй сандарч мөнөөх үзээрийн өвгөнөөс:
- Би ямар муу юм хийсэн юм бол? Яагаад заавал би гэж?
   Би дэндүү залуу байна шүү дэ. Надад дахиад жаахан л хугацаа өгөөч ... хэмээн уйлан гуйвал,  эрлэгийн элч өвгөн иймэрхүү зүйлд дасчихсан учир түүнийг өчүүхэн ч өрөвдсөнгүйгээр барахгүй.
- Битгий олон юм шулагнаад бай. Чамаас болж өөрөө шийтгэл хүлээмээргүй л байна шүү. За хурдан үүнийг уучих гээд жижигхэн шилтэй улаан өнгөтэй ундаа мэт зүйлийг Жигүүрийн гарт атгуулав. Жигүүр уухгүй гэж хичнээн зүтгээд ч чадсангүй. Учир нь өвгөн яг л түүнийг ховсдох мэт харцаар ширтэж байсан учир харцнаас нь дальдран шингэн зүйлийг ууж орхилоо. Тэрхэн хооронд хамаг биед нь гал асаж байгаа мэт халууцаж, нүд нь бүрэлзэж ирлээ...

/Үргэлжлэл  бий / 
Бичсэн: luna | цаг: 20:28 | Өгүүллэг гэх үү? Юу гэх үү
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Хэхэ баярлалаа...
ХАРИН тиймээ тэр үгийг солих арга хэмжээ авнаа удку... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 21:55, 2010-07-11 | Холбоос | |


Oooo nice bna ooo tegehdee buh yumiig uzen yadaj bna gesen ug ogt taalagdsangui ee sorry... тормолзох
Бичсэн: Rocky (зочин) цаг: 21:52, 2010-07-11 | Холбоос | |


Хэхэ...лэвтэр дээрээ ноорог хийсэн олон л юм бгаа...Хав дарж суухаар та нартайгаа хуваалцаж алдаа оноогоо хэлүүлж байя гэж бодлоо л дөөө ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 21:50, 2010-07-11 | Холбоос | |


Ваа
Гой байна өө. Би таныг ийм юм зохиодог гэж мэдсэнгүй шүү. Уншихад таатай байлаа.
Бичсэн: Jerry (зочин) цаг: 21:40, 2010-07-11 | Холбоос | |


Нэг өгүүллэгэрхүү юм бичих гэж оролджаагаа...Санал шүүмжийг харамгүй авна... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 21:01, 2010-07-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax